![Ih hurliin gishuun_duuchin_Uchral Ih hurliin gishuun_duuchin_Uchral](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/05/Ih-hurliin-gishuun_duuchin_Uchral-640x480.jpg)
~Өнөр бүлийн өрхийн тэргүүн Темон буюу Н.Учрал~
Цагтаа хип хоп уран бүтээл гаргаж, олон хит дууны эзэн явсан Темон буюу Н.Учрал хэмээх залууг бид сайн мэднэ. Өдгөө төрийн хар хүн болсон бөгөөд УИХ-ын залуухан гишүүдийн нэг.
![Timon_Uchral](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/05/Timon_Uchral.jpg)
Н.Учрал гишүүний хувьд Темон гэх нэртэйгээр дуулж байх хугацаандаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүлийн амьдралаа зохиогоод 10 жилийг хамт үджээ.
Түүний гэргий Сэлэнгэ энэ сарын 9-нд амаржин бүл нэмснээр нэг хүү, хоёр хөөрхөн охинтой болж өнөр бүлийн өрхийн тэргүүн, өхөөрдөм үрсийн аав, ээж болцгоосон байна.
Дашрамд дуулгахад, Н.Учрал гишүүний гэр бүлийнхэн энэ сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны 1000 хүүхдэд “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан бэлэг гардуулах сурагтай.