Нүүр хуудас Соёл урлаг “Ахлах тогоочийн заавраар” шоу МОНГОЛД

“Ахлах тогоочийн заавраар” шоу МОНГОЛД

460
0

Сүүлийн жилүүдэд телевизийн шоу нэвтрүүлгийн салбарт Монгол контент үйлдвэрлэгчид нэмэгдэх болсон нь сайшаалтай.

Шинэ санаа, шинэлэг шийдлийг тусгасан гадны томоохон шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр үзэх боломжийг NTV телевиз олгож байна.

Тодруулбал Канадын Food network-ийн бүтээл, “Chef in your ear” шоуны Монгол хувилбар болох “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн зураг авалт эхэлжээ.

Анх 2008 онд Канадын телевизээр үзэгчдэд хүрч байсан энэхүү нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж заана. Өгөгдсөн меню-ний дагуу 60 минутын хугацаанд рестораны түвшний хоол хийж, төгсгөлд нь мэргэжлийн шүүгч нар дүн тавих юм.

Энэхүү шоу нэвтрүүлгийг үзснээр үзэгч та бүхэн шилдэг тогооч нарын өрсөлдөөн, тэдэнд тулгарах өвөрмөц сорил, мэргэжлийн гал тогоонд ажиллаж байгаагүй хүмүүс хэрхэн амт чанартай хоол хийж сурч буйг сонирхолтой байдлаар хүлээн авах юм. Мөн та дээд зэрэглэлийн рестораны хэмжээний амт чанартай хоолыг гэртээ дуурайн хийх боломжтой.

Тэмцээний оролцогчоор олны танил хүмүүс, эгэл жирийн хүмүүс оролцож байгаа бол хөтлөгчөөр кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо ажиллаж байна.

Шоу нэвтрүүлгийн  “Ахлах тогооч”-оор хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн тогооч нар ажиллана.

Туслах тогооч нартаа чихэвчээр зааварлаж хоол хийлгэх эдгээр хүмүүс нэвтрүүлэгт оролцогчоос гадна шүүгчээр ажиллах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here