Нүүр хуудас Спорт Австралийн Голфчин хорт хавдрын эсрэг эмчилгээгээ юуны учир зогсоов

Австралийн Голфчин хорт хавдрын эсрэг эмчилгээгээ юуны учир зогсоов

192
0
Gerrard Lail_golf
Австралийн Голфчин хорт хавдрын эсрэг эмчилгээгээ юуны учир зогсоов
~Австралийн Голфчин хорт хавдрын эсрэг эмчилгээгээ юуны учир зогсоов~

Австралийн голфчин Жэррод Лайл хорт хавдрын эсрэг эмчилгээгээ зогсоож, өвчин намдаах эм уухаар шийдсэн гэдгийг түүний эхнэр Брони олон нийтэд мэдээлсэн байна.

Лайл 1998 онд цусны хорт хавдартай болсноо мэдэж 2012 он хүртэл эмчилгээ хийлгэж байсан билээ. 2012 онд бүрэн эдгэсэн хэдий ч 2017 оноос дахин хорт хавдар үүсээд байсан юм.

Нэг жил гаруй идэвхтэй эмчилгээ хийлгэсний эцэст эмч нартайгаа зөвлөлдөн дахин хорт хавдрын хүнд эмчилгээ хийлгэлгүй зөвхөн өвчин намдаах эм хэрэглэх шийдвэр гаргажээ.

Учир нь биеийн байдал сул байгаа учраас цусны хорт хавдрыг бүрэн эдгээх боломжгүй гэж үзсэн байна.

36 настай Жэррод Лайл эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн карьерынхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here