Нүүр хуудас Спорт Азийн аварга шалгаруулах САМБО бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

Азийн аварга шалгаруулах САМБО бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

199
0
sambo bohiin temtseen
Тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 10-14-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно
~Азийн аварга шалгаруулах САМБО бөхийн тэмцээн маргааш эхэлнэ~

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 10-14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Өчигдөр Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ энэхүүүү тэмцээний өмнөх шүүгчдийн семинар болон шалгалтын үйл ажиллагааг нээж оролцогчдод амжилт хүслээ. Тус үйл семинарт гадаад, дотоодын 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа юм.

Энэ жил самбо бөх манай улсад хөгжсөний түүхт 50 жилийн ойн баяр тохиож байгаа юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсаас олон арван дэлхий, тивийн аваргууд төрөн гарсан гэдгээрээ манай улсад хөгжсөн бусад спортын төрлүүдээс тэргүүлдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here