Нүүр хуудас Спорт Бодибилдингийн ДАШТ-нд манай улсын 16 тамирчин өрсөлдөж байна

Бодибилдингийн ДАШТ-нд манай улсын 16 тамирчин өрсөлдөж байна

354
0
Бодибилдингийн ДАШТ
Бодибилдингийн ДАШТ
Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байгаа. Энэ тэмцээнд манай улсын 16 тамирчин оролцож байна.

Үүнээс 13 нь насанд хүрэгчдийн ангилалд оролцох бол залуучуудын ангилалд хоёр, мастер ангилалд нэг тамирчин тус тус оролцох юм. 2015 оны дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Г.Угалзцэцэг, мөн ангилалд хүрэл медалийн эзэн болж байсан Г.Гансаруул нарын шилдэг тамирчид энэ удаагийн багт багтжээ. ДАШТ долоон өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөх юм.

ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажиллахаар болжээ. Түүний хувьд олон улсын зургаа дахь тэмцээндээ шүүгчээр ажиллах аж. ДАШТ-д оролцож байгаа баг тамирчдыг “Пэпси” брэнд дэмжин ажиллаж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад Монголын бодибилдинг, фитнесийн холбоо шинээр ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд “Октобус консалтинг” компанийн Гүйцэтгэх захирал Г.Анархүү сонгогдож, залуу удирдлагатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here