Нүүр хуудас Спорт Буриад сурын харваа энэ жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байна.

Буриад сурын харваа энэ жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байна.

261
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг  Урианхай сурын харваа эхлүүлсэн бол өнөөдөр Буриад сурын харваа Сурын талбайд эхэллээ. fb77700e6b628b66bigЭнэхүү харваанд нийт 155 харваач онч мэргэнээ сорьж байгаагаас 130 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй харваач байгаа юм байна. Нийт 64 сум тавихаас 16 сум тавиад байгаа аж. Буриад сурын харваа нь энэ жилээс эхлэн шинэ дүрэмийн дагуу явагдаж байгаа юм байна. Урьд жилүүдэд насны эрэмбээр сумаа тавьдаг байсан бол энэ жилээс цолны эрэмбээр сумаа тавьж байгаа гэнэ.  Энэ удаад хамгийн өндөр настай нь 89 настай А.Цэвээн байгаа бол хамгийн залуу нь 18 настай харваач байгаа юмбайна. Буриад сурын харваа нь ихээхэн өвөрмөц бөгөөд энэ талаар товч танилцуулья. Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой. Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here