Нүүр хуудас Спорт Бусдын биед гэмтэл учруулсан гэх Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах уу!

Бусдын биед гэмтэл учруулсан гэх Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах уу!

131
0

Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед гэмтэл учруулсан талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Д.Бямбадорж нутаг нэгт Монгол бөх Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисон гэнэ.

Таканоива А.Баасандоржийн биеийн байдал харьцангуй дээрдсэн ч гэсэн тархины гэмтэлтэй байгаа талаар эмнэлэгийн зүгээс мэдэгдсэн байна.

Японы хэвлэлээр Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед хүнд гэмтэл учруулсан тул зодог тайлж магадгүй хэмээн бичжээ.

Хэдэн жилийн өмнө Асашёорюү Д.Дагвадоржийг танхайрсан гэдэг үндэслэлээр сүмогоос хөөж байсан удаатай. Харин түүний түүхийг Харүмафүжи аварга ч давтаж магадгүй бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here