Нүүр хуудас Спорт Б.Цолмон туялзуур сэлэмний Азийн зэрэглэлийн шүүгч боллоо

Б.Цолмон туялзуур сэлэмний Азийн зэрэглэлийн шүүгч боллоо

409
0
Б.Цолмон
Б.Цолмон
Монголын туялзуур сэлэмний шилдэг тамирчдын нэг Батхүүгийн Цолмон Японы токио хотноо болсон Азийн Туялзуур Сэлэмний Холбооны шүүгчийн шалгалтанд тэнцэж Азийн зэрэглэлийн 2 дахь шүүгч болжээ.

Б.Цолмон нь “УБ Фенсинг” клубын тамирчин бөгөөд Спортын мастер цолтой юм. Тэрбээр “БРБ” Үндэсний чансааны номерь хоёрт бичигддэг бөгөөд 2014 болон 2016 онуудад улсын аваргын алтан медаль 2015 оны гранпри тэмцээний мөн алтан медаль 2015 оны УАШТ-д мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Мөн тэрээр тив дэлхийн олон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан  манай улсын туялзуур сэлэмний урдаа барьдаг шилдэг тамирчин билээ.

Азийн зэрэглэлийн шүүгч болсноор ази тивд зохиогдож байгаа тэмцээнүүдийг шүүх эрхтэй болж байгаа бөгөөд FIE буюу Олон Улсын Сэлэмний холбооны сургалтанд хамрагдсанаар олон улсын С зэрэглэлийн тэмцээнүүдийг шүүх боломжтой болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here