Нүүр хуудас Спорт Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

296
0

Буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна. Тус тэмцээнд нийт 27 орны 407 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл манай тамирчдын салхийг хагалж МУХБ, МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.

Багийн бүрэлдэхүүнд:

Багийн ахлагч Б.Сугар
Дасгалжуулагч МУГД Л.Ундралбат
Дасгалжуулагч ОУХМ Ж.Ганхуяг

Хийн гар бууны төрөлд :

О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Ц.Анударь
Х.Уртнасан
Т.Энхтунгалаг
Ч.Анужин
П.Түмэнхүслэн
З.Анужин
А.Буяндэлгэр
Г.Батхишиг
С.Тэмүүлэн

Хийн урт бууны төрөлд:

Ч.Нарантуяа
О.Янжинлхам
Г.Нандинзаяа
Т.Золжаргал
О.Есүгэн
Х.Энхмаа
Э.Энхмаа
Э.Энхсоёл
А.Дөлгөөн
А.Мягмарсүрэн
Д.Лхагвасүрэн
Ө.Төгөлдөр
Э.Эрдэнэбат
М.Бөхбат

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here