Нүүр хуудас Спорт Гольфын талбайд Discovery Sport машины эзэн тодорсонгүй.

Гольфын талбайд Discovery Sport машины эзэн тодорсонгүй.

147
0

 

145 сая төгрөгний үнэтэй “Discovery Sport” машины шагналын сантай “LAND ROVER GOLF CUP 2017” тэмцээн 8-р сарын 27-ны өдөр “Mt.Bogd Golf”-ын гольфын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын гольфын холбооны гишүүд болон олны танил эрхмүүд өрсөлдөж мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд өрсөлдлөө.

“Land Rover” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Вагнер Ази Автомотив” компани оролцогчиддоо зориулж 18 нүхнээс урьдчилан сонгогдсон нүхэнд “Hole in One” буюу бөмбөгийг нэг цохилтоор оруулж чадсан тоглогчид 145,000,000 төгрөгний үнэтэй Discovery Sport машиныг шагнал болгохоор бэлдсэн боловч тус шагналын эзэн хараахан тодорсонгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here