Нүүр хуудас Спорт Г.Угалзцэцэг дахин дэлхийн аварга хүртлээ

Г.Угалзцэцэг дахин дэлхийн аварга хүртлээ

589
0

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртжээ. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн амжилттай оролцсон байна.Энэ удаагийн тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин оролцож, залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe-2017”-гийн эздийг тодруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here