Нүүр хуудас Спорт ДАШТ-д Карабин бууны төрлөөр хоёр ангилалд дөрвөн баг хүрэл медаль хүртлээ.

ДАШТ-д Карабин бууны төрлөөр хоёр ангилалд дөрвөн баг хүрэл медаль хүртлээ.

205
0

ОХУ-ын нийслэл Москва хотод  Карабин бууны төрлөөр анх удаа ДАШТ болж Монгол улсын 12 эрэгтэй, 8 эмэгтэй, нийт 20 тамирчин оролцлоо. Карабин  /практик буудлага/-ын ДАШТ-д Монгол Улсын баг тамирчид ур чадвараа сорьж хоёр ангилалд дөрвөн баг хүрэл медаль хүртжээ.

Анхдугаар тэмцээнд 45 орны 850 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монголын Практик буудлагын холбоо таван ангиллын гуравт нь эрэгтэй, эмэгтэй нийт таван баг оролцуулсан байна. Энэ удаа гар ажиллагаатай Open болон Standart ангилалд оролцсон дөрвөн баг нь медаль хүртлээ.

Практик буудлагын тамирчид сард 20-иос цөөнгүй өдөр, өдөр бүр 500-1000 сум буудаж дасгал хийдэг бол манай тамирчид эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалан тэднээс 15 дахин бага бэлтгэл хийсэн ч Д.Наранбаатар багштай баг тамирчид ийнхүү амжилт үзүүлсэн байна. Гар ажиллагаатай Open ангилалд хүрэл медаль хүртсэн манай эмэгтэй багт М.Уянга, Т.Хулан, Г.Эрдэнэчимэг, Н.Одгэрэл нар багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here