Нүүр хуудас Спорт Дорноговийн тамирчин Г.Халиунаа бүх төрөлд түрүүлж дөрвөн алтан медаль хүртжээ.

Дорноговийн тамирчин Г.Халиунаа бүх төрөлд түрүүлж дөрвөн алтан медаль хүртжээ.

280
0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн есөн өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Уг тэмцээнд 10 орны 508 шатарчин оролцож, эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон  насны ангилалаар явагдсан. Тамирчид  блиц, рапид, стандарт, багийн гэсэн төрөлд өрсөлджээ.  Тус тэмцээний эмэгтэй 10 насны ангилалд өсвөрийн шатарчин Дорноговь аймгийн тамирчин Г.Халиунаа дээрх бүх төрөлд түрүүлж дөрвөн алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Г.Халиунаа нь Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн 5А ангид сурдаг юм. Тамирчин охин энэ амжилтаараа дэлхийн Шатрын холбооны дэд мастерын /WCM/ болзол хангав. Уг тэмцээнд арван орны 508 шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангиллаар есөн өдрийн турш өрсөлдсөн байна. Г.Халиунаа  тэмцээнд оролцсон 508 тамирчнаас бүх төрөлд түрүүлсэн цор ганц тамирчин болсон нь түүхэнд үлдэх амжилт болжээ. Түүний дасгалжуулагчаар шатрын спортын мастер Б.Ариунбүүвээ ажилласан байна. Г.Халиунаа нь 2015  оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотод 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөхөд эх орноо төлөөлж оролцсон Г.Халиунаа 11 өргөөс  долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарч байсан  2015 оны улсын аварга шилдэг тамирчин юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here