Нүүр хуудас Спорт Д.Сумъяа Дэлхийн шилдгүүдийн “Мастерс”

Д.Сумъяа Дэлхийн шилдгүүдийн “Мастерс”

191
0
Д.Сумъяа Дэлхийн шилдгүүдийн
Д.Сумъяа Дэлхийн шилдгүүдийн "Мастерс"

Д.Сумъяа Дэлхийн шилдгүүдийн “Мастерс” тэмцээнд 4 дэх удаагаа түрүүлэв
Дэлхийн чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн жүдочдыг урилгаар оролцуулдаг Мастерс /Masters St Petersburg 2017/ тэмцээний эхний өдөр манай баг тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртээд байна.
Энэхүү нэр хүндтэй тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа алтан медалийн эзэн болсноор Мастерс тэмцээнд дөрвөн түрүү хүртсэн анхны жүдоч болсон дээд амжилтыг тогтоолоо. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ийнхүү 2013, 2015, 2016, 2017 оны дэлхийн шилдгүүдийн тулаанд түрүүлж Монгол Улсынхаа төрийн дууллыг дөрвөнтөө эгшиглүүлж байна.
Монголын жүдочдоос С.Мияарагчаа 2010, 2012 онд хоёр түрүү хүртсэн бол Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, С.Ням-Очир нар тус бүр нэг удаа түрүүлж байжээ. 2017 оны ДАШТ-ий шигшээ барилдаан, Мастерс тэмцээний татамид давтагдаж Д.Сумъяа, Японы Цүкаса Ёшидаг нэмэлт цагт торгуулиар яллаа.
Мастерс тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг энэ удаа хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн жүдоч Арисса Стефан Кояамаг цэвэр ялж медалийн тавцанд зогссон юм. Хагас шигшээд М.Уранцэцэг, ОХУ-ын жүдоч Ирина Долговад торгуулиар ялагджээ. М.Уранцэцэг 2015 онд Маррокод түрүүлж байсан юм.
“Мастерс-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн шилдгүүдийг ялж анх удаа түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд 2017 оны Ази тивийн аварга Казахстаны Жумаканов Елдосыг цэвэр ялсан юм.
Дэлхийн шилдэг жүдочид урилгаар өрсөлддөг Мастерс тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ.Түүний хувьд өнгөрсөн онд Мексикээс анхны медалиа хүртсэн бол ийнхүү хошой хүрэл медальтан болов. Энэ удаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аварга Эрик Такаватакэг нэмэлт цагт торгуулиар ялсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here