Нүүр хуудас Спорт “Европийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2018” Берлин хотноо хөшгөө нээлээ

“Европийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2018” Берлин хотноо хөшгөө нээлээ

128
0
European_Championship_2018
"Европийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2018" Берлин хотноо хөшгөө нээлээ
~Европийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2018 Берлин хотноо хөшгөө нээлээ~

Анхдугаар Европын аварга шалгаруулах тэмцээн буюу Европ тивийн мини олимп Германы Берлин хотод эхэллээ.

Европ тивийн 4500 гаруй шилдэг тамирчид усанд сэлэлт, гимнастик, унадаг дугуй, завь, триатлон, голф зэрэг спортын төрлүүдээр 188 багц алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Хөнгөн атлетикийн тэмцээн Берлин хотод, голфийн тэмцээн Глэнийглс хотод зохион байгуулагдах бол бусад төрлийн тэмцээнүүд Шотландад зохион байгуулагдах юм. Тэмцээн 8 дугаар сарын 2–ны өдөр эхэлж нийт 11 өдөр үргэлжлэх хуваарьтай байгаа юм.

Спортын төрөл тус бүр дээр Европын аварга шалгаруулах тэмцээн зохиохын оронд хамгийн эрэлттэй спортын төрлүүдийг нэгтгэн нэг том наадам зохион байгуулах санаачлаг гаргасан нь ийнхүү 2018 оноос хэрэгжиж эхэлж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here