Нүүр хуудас Спорт Ерөнхийлөгч Х.Баттулга,ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар эхний өдрийн барилдааныг хамт үзлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга,ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар эхний өдрийн барилдааныг хамт үзлээ.

347
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Унгарын Будапешт хотод болж байгаа жүдо бөхийн  ДАШТ-ийг үзэж сонирхохоор очжээ.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.  Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд  Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээгээр яллаа. Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдааны медалийн тавцанд 2 монгол, 2 япон эмэгтэй зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд медаль гардуулсан сайхан үйл явдал боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт дэлхийн аваргын эхний өдрийн барилдааныг үзлээ.

Тэд хоёул бөхөөр хичээллэдэг байсан, мөн маш спортлог төрийн тэргүүнүүд билээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here