Нүүр хуудас Спорт Жо Лэйкоб Стэфэн Көррид 5 жилийн 205 буюу түүнээс дээш саяын цалинтай...

Жо Лэйкоб Стэфэн Көррид 5 жилийн 205 буюу түүнээс дээш саяын цалинтай сүпер гэрээний санал тавих гэнэ.

121
0

НБА-ын хамгийн сүпер бүрдлүүдийн нэг болох Голдэн Стэйт Уорриорс энэ зун задарч магадгүй байна. Кэвин Дурант өөрийн мэдлийн нэг гэрээг сунгах эсэх мөн Стэфэн Көрри чөлөөт агэнт болж байгаагаас эхлээд Шон Ливингстон, Андрэ Игудала нарын гэрээ дуусч байгаа талаар хангалттай мэдээлэл өгч байсан билээ. Тэгвэл Бэй Ариа дахь спортын үйл явдлуудын талаар бичдэг Тим Кавакамигийн мэдээлж байгаагаар Голдэн Стэйт Уорриорс багийн эзэн Жо Лэйкоб Стэфэн Көрриг авч үлдэхийн тулд бүхнийг хийнэ гэнэ. Тодруулбал тэд Көррид таван жилийн 205 буюу түүнээс дээш саяын цалинтай сүпер гэрээний санал тавих гэнэ. Көрри ч гэсэн багтаа үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан билээ. Сүүлийн гурван жилд 2 аварга авсан сүпер багийн тулгуур багануудын нэг нь яах аргагүй Стэфэн Көрри учраас энэ гэрээ үзэглэгдэхэд гайхад байх зүйлгүй юм. Харин түүнийг авч үлдсэн тохиолдол бусад тоглогчдоос цөөнгүй нь явах хэрэгтэй болно. Шон Ливингстон, Дэвид Вэст, Андрэ Игудала, Жаваал Макгий, Иэн Кларк гэх мэт тоглогчид энэ зун нарлаг Бэй Ариаг орхих бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here