Нүүр хуудас Спорт Жудочин Г.Одбаяр Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

Жудочин Г.Одбаяр Монгол Улсын гавьяат тамирчин боллоо

367
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган Олон Улсын Жудо бөхийн холбооны дэлхийн чансаанд 3 дугаарт эрэмбэлэгдэн, 2017 оны жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл медаль, жудо бөхийн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медаль, Олон Улсын Жудо бөхийн холбооны Их дуулга Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 оны Азийн наадмын мөнгөн медаль, жудо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, 2015 оны жудо бөхийн багийн ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here