Нүүр хуудас Спорт Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөв

Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөв

81
0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын VI их наадам амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд дүүргийн 28 хорооны 11006 иргэн оролцож авхаалж самбаа, хурд хүч, авьяас билгээ сорьсон юм.

Энэ удаагийн спортын их наадам Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталт, Шагайн наадгай, Хийн дасгал, Софт теннис, Спорт аялал гэсэн төрлөөр явагдаж аваргуудаа шалгарууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцов.

Дээрх спортын төрлөөр эхний байруудад орсон баг, тамирчид Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэмцээнд нийлбэр дүнгээр дүүргийн 27 дугаар хорооны баг, тамирчид тэргүүлэн байр шилжин явах цомын эзэд болсон.

Харин 4 дүгээр хороо удаалсан бол гутгаар байрыг 26 дугаар хорооны баг, тамирчид эзэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here