Нүүр хуудас Спорт Жудо бөх Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо

Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо

10
0
tsogtbaatar
Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо

Тбилиси хотноо үргэлжилж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо.

Энэ удаа эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ тэргүүлэв. Тэр 3 дугаар сард хоёр дахь Их дуулгадаа түрүүлж байгаа бөгөөд сарын эхээр Ташкентын Их дуулгад гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт аваргын алтан медаль хүртсэн билээ.

Тбилисийн Их дуулгад Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппоноор ялсан. Гуравдугаар тойрогт Италийн Эспосито Жиованниг мөн л цэвэр /иппон/ яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Алеко Мамиашвилиг давсан бол хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялав.

Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидонтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар багтаа 2 дахь алтан медалийг авчирч, тэргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here