Нүүр хуудас Спорт Монголын Жюү жицүгийн тэмцээнд 400…

Монголын Жюү жицүгийн тэмцээнд 400…

132
0
Монголын Жюү жицүгийн тэмцээнд 400...
Монголын Жюү жицүгийн тэмцээнд 400...
Монголын Жюү жицүгийн тэмцээнд 400 гаруй тамирчин оролцож байна
Монголын жюү жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн  Спортын төв ордонд өнөөдөр эхэлж байна. Монголын жюү жицүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Мягмардорж тэмцээнийг нээж хэлэхдээ “Жюү жицүгийн спорт Монгол Улсад хөгжөөд хэдийнэ арав гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд жюү жицүгийн спорт хурдацтай түгэн дэлгэрч, тив дэлхийн аваргуудтай болсон. Манай холбоо  жюү жицүгийн спортыг  хөгжүүлэхийн төлөө шаргуу ажилласаар ирсэн. Монгол Улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр АНУ-ын иргэн, Олон улсын шүүгч, жюү жицүгийн хар бүст Дэвид Клэхэн ажиллаж байгаа. Монгол Улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 36 байгууллагын 400 гаруй тамирчиндаа амжилт хүсье” гэлээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клахан тэргүүтэй хүмүүс оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here