Нүүр хуудас Спорт МОНГОЛЫН ТАМИРЧИД 7 ТУЛААНЫ 5-Д…..

МОНГОЛЫН ТАМИРЧИД 7 ТУЛААНЫ 5-Д…..

321
0
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран өнгөрсөн бямба гаригт “MGL-1 fighting championship” тэмцээнийг “Бөхийн өргөө”-нд зохион байгууллаа.

Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг долоон тулаанчтай халз тулалдсан тэмцээнд Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр, 2016 оны Дэлхийн тулааны их наадмаас алтан медаль хүртсэн, Аварга дээд сургуулийн төгсөгч М.Баярмаа нарын тамирчид Монголын багт багтан, өрсөлдсөн юм. Халз тулааны үеэр кикбоксын 60 кг-ын жингийн чансаа ахиулах тоглолт болж, У.Yүрийнцолмон, Р.Сүхмягмар нарын тулаанд Сүхмягмар хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар ялалт байгуулжээ.

“MGL-1 Fighting championship 2016 7vs7” тэмцээний дүн:

ТУЛААН 1. Эхний тулаан А.Ууганбаяр Японы тамирчин Ochi Haruo нарын дунд болж, шүүгчдийн саналаар Ochi haruo ялав.

ТУЛААН 2. Монголын тамирчин Б.Азжавхлан, Японы Kazuhide Shiro нарын тулаанд шүүгчдийн саналаар Б.Азжавхлан ялав.

ТУЛААН 3. Японы тамирчин Nagano Mika, Монголын тулаанч бүсгүй М.Баярмаа нарын тулаанд Монголын тамирчин М.Баярмаа өрсөлдөгчөөсөө илт давуу тоглолт үзүүлж, шүүгдийн саналаар ялалт байгуулав.

ТУЛААН 4. Японы Nakamura Dai Suke, Монголын тамирчин Ц.Амарсанаа нар тулалдаж, гуравдугаар үеийн 03:10 секундэд Ц.Амарсанаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа.

ТУЛААН 5. Монголын тулаанч Т.Ганбаяр, Японы тулаанч Sakai Ryo нарын тулаан тун сонирхолтой өрнөж, хоёрдугаар үеийн 04:38 секундэд босоогоос боолт хийн, өрсөлдөгчөө буулгаж авсан.

ТУЛААН 6. Монголын тамирчин О.Пүрэв VS Японы тулаанч Shimabukuru Chikara. Тоглолтын гуравдугаар үеийн 04:19 секундэд О.Пүрэв боох мэхээр ялав.

ТУЛААН 7. Монголын тамирчин Х.Амартүвшин, Японы тулаанч Shimoishi Kota нар тулалдаж, шүүгчдийн саналаар Японы тамирчин ялав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here