Нүүр хуудас Спорт Монголын өсвөрийн САГСЧИД Берлин хотод хүчээ сорьж байна

Монголын өсвөрийн САГСЧИД Берлин хотод хүчээ сорьж байна

300
0
sagschid
Монголын өсвөрийн САГСЧИД
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор жил бүр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулдаг “Eastern Cup-2018” өсвөр үеийн олон улсын тэмцээнд манай улсын өсвөрийн сагсанбөмбөгчид оролцож байна.

Манай багийн хувьд “Eastern Cup” тэмцээнд хоёр дахь удаагаа хурд хүчээ сорьж байгаа бөгөөд өнгөрсөн жил Монголын гурван баг оролцож 2 мөнгө нэг хүрэл медалтай эх орондоо ирсэн юм.

Харин энэ жилийн хувьд хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд долоон баг оролцохоор болжээ. Тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд үргэлжилж аваргуудаа тодруулна.

Энэ удаа хөвгүүдээс Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны шигшээ баг, Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны шигшээ баг, Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны нэгдүгээр шигшээ баг, Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ баг, О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны шигшээ баг оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here