Нүүр хуудас Спорт МУГТ Х.Цагаанбаатар ЖҮДО бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

МУГТ Х.Цагаанбаатар ЖҮДО бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

125
0
Tsagaan-baatar
МУГТ Х.Цагаанбаатар ЖҮДО бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Сэлэнгэ аймагт /2019-01-08/-ний өдөр албан ёсоор эхэлсэн.

Хөнгөн жингийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй явагдаж дууссан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг жингийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Олимпийн их наадмын хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д -90 кг жинд оролцон мөнгөн медаль хүртсэн байна.

Өдгөө 34 настай Х.Цагаанбаатарын хувьд Монгол улсын аваргад нийтдээ найман удаа түрүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд олон улсын дэвжээнээ 2015 оны Астанагийн багийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн зодог тайлж буйгаа зарлаж байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here