Нүүр хуудас Спорт МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн аваргын АЛТАН МЕДАЛЬ хүртжээ

МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн аваргын АЛТАН МЕДАЛЬ хүртжээ

141
0
Tamirchin Sodnompiljee
МУГТ Э.Содномпилжээ Дэлхийн аваргын АЛТАН МЕДАЛЬ хүртжээ

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

Тэрбээр энэ сарын 17-19 Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/-ны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилж 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

~МУГТ Дэлхийн аваргын АЛТАН МЕДАЛЬ хүртжээ~

Пауэрлифтингийн RAW төрлөөр Монгол Улсын анхны дэлхийн аварга, рекорд амжилтын эзэн Э.Содномпилжээ Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Үндэсний шигшээ багийн гишүүн бөгөөд ШШГЕГ-ын 439 дугаар ангийн Сүлд спорт хорооны тамирчин юм. Тэрбээр өөрийнх нь бэлтгэл сургуулилтыг хангаж дэмждэг байгууллагууд болон Ард Даатгал санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХХК, ХСИС, Мон Алтиус БТДС-ийн хамт олон, бэлтгэл хангасан Ган-Эрдэнэ Гансүх /Tuga Powerlifting/ нарт бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here