Нүүр хуудас Спорт МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтингийн ДАШТ-нд оролцоно

МУГТ Э.Содномпилжээ пауэрлифтингийн ДАШТ-нд оролцоно

276
0

“Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Мексик Улсад болох пауэрлифтингийн ДАШТ-нд оролцохоор болжээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгч тэрбээр тун удахгүй эх орноосоо Мехико хот руу хөлгийн жолоо зална.

Мехико хотод пара пауэрлифтингийн болон усанд сэлэлтийн ДАШТ зохиогдож байгаа юм.

Э.Содномпилжээтэй хамт Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга явахаар болжээ.

Монголын пауэрлифтингийн түүхэнд олимпийн болон дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирж байсан Содномдоо Мексикийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here