Нүүр хуудас Спорт Мөсөнд авиралтын ДАШТ-д оролцоно

Мөсөнд авиралтын ДАШТ-д оролцоно

57
0
mosond-awiraltiin-temtseen-2019
Мөсөнд авиралтын ДАШТ-д оролцоно

Монголын уулчдын үндэсний холбооны баг тамирчид дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорихоор болсон байна.

Энэхүү тэмцээн нь ОХУ-ын Киров хотноо хоёрдугаар сарын 8-10-нд болох мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөнө.

Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Нямдоо нарын удирдлага дор “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал хурд болон техникийн төрөлд, тамирчин ОУХМ Н.Хэрлэн хурдны төрлөөр тус тус хурд, хүчээ сорих аж.

Уг тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан тамирчин Б.Ариунбаатар хүндэтгэх шалтгаанаар энэ удаа өнжихөөр болсон бол ОУХМ Н.Хэрлэн Москва хотноо очжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here