Нүүр хуудас Спорт Нико Росберг: Амьдралд тойрог замаар уралдахаас илүү чухал зүйлс олон байна

Нико Росберг: Амьдралд тойрог замаар уралдахаас илүү чухал зүйлс олон байна

278
0

Авто уралдааны Формула нэг ангиллын 2016 оны дэлхийн аварга Германы нисгэгч Нико Росберг Дэлхийн Эдийн засгийн Чуулга Уулзалтад урилгаар оролцож, ярилцлага өгчээ.

Тэрээр 11-р сарын 27-нд болсон Абу Дабигийн гранпри-гийн үеэр зодог тайлах болсноо мэдэгдэж багагүй шуугиан тариад байсан. Чуулга уулзалтын үеэр тэрээр зодог тайлах болсон тухайгаа “Амьдралд тойрог замаар уралдахаас илүү чухал зүйлс олон байна” хэмээн хэлсэн байна.

“Ямар ч спортод амжилт гаргахын тулд өөрийгөө 110 хувь дайчилж, бусад бүх зүйлсийг хоёр дугаар эгнээнд тавих шаардлага гардаг. Одоо гэр бүл болон ой гарантай охин минь надад байна. Тэднийхээ төлөө санаа тавих цаг болсон” гэж үргэлжлүүлэн ярьжээ.

“Бүх зүйлд цаг хугацаа байдаг. Тиймээс жолооны хүрднээс гараа авах хамгийн зөв цаг шиг надад санагдсан. Мэдээж одоо гэр бүлдээ гаргах цаг хугацаатай болж байна. Намайг 10 настай байхаас эхлээд л миний бүх зүйлийг өөр хүмүүс төлөвлөдөг байсан. Намайг хаана хэзээ байх хэрэгтэй вэ гээд л. Ялангуяа Формула 1-т уралдаж байх хугацаанд. Харин одоо бол үнэхээр эрх чөлөөг мэдэрч байна” гэсэн байна.

Росберг гэр бүлээсээ гадна өчтэй хүүхдүүдэд туслах болон бусад хүмүүнлэгийн ажилд цаг хугацааг зарцуулж байгаа ажээ.

Формула 1 уралдааны оролцогчид шатахуун хэмнэх шинэ арга замыг хайж байгаа бөгөөд энэ төсөл түүний сонирхлыг ихээхэн татаж байгаа талаар форумын үеэр мөн ярьсан байна.

Маш их боломжууд байгаа. Наад захын жишээ гэхэд цахилгаан машиныг нэвтрүүлэх зэрэг хэмээн бодлоо хэлжээ.

Росбергийн хувьд 2017 оны улиралд ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй байгаа бөгөөд 3 сард эхлэх шинэ улирлын уралдааныг гэртээ зурагтынхаа өмнө суугаад дасгалжуулагчийн байр суурьнаас үзэж суух болно гэж зодог тайлах болсноо мэдэглсэнийхээ дараахан ярилцлага өгч байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here