Нүүр хуудас Спорт Жудо бөх Жүдогийн багш, дасгалжуулагч, шүүгч нарт 7сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт болно..

Жүдогийн багш, дасгалжуулагч, шүүгч нарт 7сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт болно..

301
0
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/-ны эксперт багш  Их Британийн жүдо бөхийн амьд домог олимпийн наадмын хошой мөнгөн медальт, дэлхийн аварга Нэйл Адриэн Адамс Монголын жүдогийн багш нарт номын дуу сонсгохоор манай оронд ирж  Монголын багш, дасгалжуулагчдад долдугаар сарын 4-5-нд Спортын төв ордонд сургалт зохион байгуулна.
Нэйл Адамс нь “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Европын таван удаагийн аварга болж байсан алдартай жүдоч билээ.
 Жүдогийн танхимд болох уг нээлттэй сургалтанд жүдо бөхийн хөдөө орон нутгийн багш   дасгалжуулагч, шүүгч нарыг өргөнөөр хамрагдахыг МЖБХ-ноос урьж байна. Нэйл Адамс 2017 оноос жүдо бөхөд хэрэгжиж байгаа дүрмийн өөрчлөлтийг боловсруулсан IJF-гийн эксперт багшаар ажиллаж байгаа юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here