Нүүр хуудас Спорт Нударгынхаа хүчээр Дэлхийг байлдан дагуулах Н.Төгсцогт

Нударгынхаа хүчээр Дэлхийг байлдан дагуулах Н.Төгсцогт

104
0

Монгол улсын гавьяат тамирчин Олимп, Дэлхийн аваргын хос мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа 11-р сарын 18нд Лас-Вегаст хийхээр болжээ. “King Tug” одоогоор мэргэжлийн бокст найман тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа аж. Олон сар шаргуу бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө чамгүй бэлдсэн тэрээр өөрийн нүүр номондоо “Бүгд сайн биздээ. Бэлтгэлийнхээ явцад гарынхаа шөрмөсийг сунгаж ураад хэсэг хугацаанд тулаанд оролцож чадсангүй, Гэхдээ бэлтгэлээ үргэлжлүүлж хийж байгаа. 11 сар хавьцаа Las Vegas-т тулаанд оролцох талаар багийнхантайгаа ярилцаж байна” хэмээжээ.

Хоёр гарынхаа хүчээр дэлхийг байлдан дагуулна хэмээн урам зоригтойгоор хэлдэг тэрээр хүслэн болсон рингэн дээрээ ийнхүү гарч, олон сарын хүч хөдөлмөрөө шалгуулах л үлдлээ. Нударганыхаа хүчээр эх орондоо олимпоос мөнгөн медаль авчирсан хүү удахгүй дахин Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулна гэдэгт итгэж байна. Түүнд амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here