Нүүр хуудас Спорт ОБЕГ-ын Зүүн бүсийн баг тамирчид аваргаллаа

ОБЕГ-ын Зүүн бүсийн баг тамирчид аваргаллаа

175
0
Ontsgoi baidliin sportiin temtseen.
15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорив
~ОБЕГ-ын Зүүн бүсийн баг тамирчид аваргаллаа~

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар бөмбөг, сонс эргэлт, туухай өргөлт, олс таталт гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан.

Гар бөмбөгийн тэмцээний төрөлд эрэгтэйчүүдээс, Алтан медалийг Улаанбаатар бүс, мөнгөн медалийг Зүүн бүс, хүрэл медалийг Хойд бүсийн баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Хойд бүс , мөнгөн медалийг Баруун бүс, хүрэл медалийг Улаанбаатар бүсийн баг тамирчид хүртлээ.

Сонс эргэлтийн төрөлд, нэгдүгээр байрыг Зүүн бүсийн тамирчин Г.Лхагвадорж, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Э.Бямбасүрэн, гуравдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин С.Бямбадорж нар эзэлсэн.

Харин ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Батсайхан, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Ч.Төрболд, гуравдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Х.Амгаланжаргал, эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Бадмаараг, хоёрдугаар байрыг Өмнөд бүсийн тамирчин Б.Нарантуяа, гуравдугаар байрыг Зүүн бүсийн тамирчин К.Аягул нар шалгарлаа.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар Өмнөд бүс, хоёрдугаар байрыг Улаанбаатар бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Зүүн бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here