Нүүр хуудас Спорт Одонтой ээжүүд спортын зургаан төрлөөр өрсөлдөнө

Одонтой ээжүүд спортын зургаан төрлөөр өрсөлдөнө

148
0
sport-festival-2018
Одонтой ээжүүд спортын зургаан төрлөөр өрсөлдөнө

Алдарт эх цахим нэгдлээс санаачлан, Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын Шатарын холбоо,

Монголын Дартсын холбоотой хамтран “Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Алдарт Эх-2018” спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү спорт наадам аравдугаар сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд болох бөгөөд дөрвөөс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн,

Алдарт эхийн одонтой ээжүүд төрсөн сараараа баг болон хуваагдаж, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, даам, ширээний теннис зэрэг спортын зургаан төрлөөр өрсөлдөх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here