Нүүр хуудас Спорт Олимпийн эрхийн оноо олгох “Улаанбаатар” дэлхийн гран приг Словений шигшээ Пиран баг...

Олимпийн эрхийн оноо олгох “Улаанбаатар” дэлхийн гран приг Словений шигшээ Пиран баг тэргүүлэв

138
0
urugai uls
Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм
~Словений шигшээ Пиран баг тэргүүлэв~

“Улаанбаатар” дэлхийн гран при тэмцээн энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнийг “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Кока-Кола” компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан хамтран зохион байгуулав.

Уг тэмцээнийг урьдчилсан дэлхийн аварга хэмээн нэрийдэж, олон оронд амьсгаа даран үзсэн байна.

Учир нь энэ сарын 8-12-нд Филипин улсын Манила хотод болох 2018 оны ФИБА 3х3 төрлийн дэлхийн аваргад оролцох, чансаагаараа тэргүүлэгч багууд болох Poland, Russia, Serbia (2017 оны дэлхийн аварга), Slovenia, улсын баг оролцсон юм.

Тус тэмцээний тэргүүн байрт дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй Словений шигшээ Пиран, хоёрдугаар байранд Австралийн Мельбурн, гуравдугаар байранд дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн Novi Sad баг шалгарсан юм.

Харин манай Улаанбаатар Хангарьд баг тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтондоо Тэнүүн Өлзий багийг 22-14 харьцаатай хожиж, дараа нь Канадын шигшээ Саскатоон багт 17-8 харьцаатай хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н шигшээ Москва багийг 13-11-ээр буулган авсан хэдий ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын Мельбурн багт 21-13-аар хожигдож тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Харин Ховд баг 3×3 төрөлд эрэмбээрээ №1 баг болох Novi Sad багтай хэсэгтэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж бараг л буулгаж аваад хожигдсон юм. Өсөж яваа залуу багийн хувьд дэлхийн шилдэг тоглогчдоос бүрдсэн багтай эн тэнцүү өрсөлдөж тоглолтыг нь эвдэж байгаа нь чамгүй амжилт гэж дүгнэж болохоор байна.

Улаанбаатар дэлхийн гран при тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан багууд “Kuala Lumpur” их дуулгад орох эрх хүртэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here