Нүүр хуудас Спорт Олимпийн эрхийн төлөө тоглохоор эмэгтэйчүүдийн шигшээ баг Такистаныг зорив

Олимпийн эрхийн төлөө тоглохоор эмэгтэйчүүдийн шигшээ баг Такистаныг зорив

77
0
holbombog-emegteichuudiin-shigshee
Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр /2018-10-30/-ний өдөр Тажикстан улсыг зорилоо.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай “А” хэсэгт хүч үзнэ.

Тэмцээний эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтоо 08-нд Тайваний багтай хийх хуваарьтай байна.

Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here