Нүүр хуудас Спорт Оросууд Мессиг дуурайлган ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУ хийжээ

Оросууд Мессиг дуурайлган ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУ хийжээ

105
0
Messi_birthday_russia2018
Оросууд Мессиг дуурайлган ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУ хийжээ
~Оросууд Мессиг дуурайлган ТӨРСӨН ӨДРИЙН БЯЛУУ хийжээ~

ОХУ-д Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээнл болж энэ үед алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн 31 насны төрсөн өдөр өчигдөр тохиосон байна.

Аргентин улсын шигшээ баг Исландтай тэнцэж, Хорватад хожигдон, хоёр тоглолтын дараа ердөө ганцхан оноотой байгаа бөгөөд плей-оффоос гарах эсэх нь эрсдэлтэй байгаа юм.

Хэдий Мессигийн хувьд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээс илүүтэй дараагийн тоглолтоо бодож байгаа ч алдарт хөлбөмбөгчид зориулан Москвагийн бялуучид 60 кг жинтэй шоколадан бялуу урласан байна.

Мессиг дуурайлган хийсэн бялууны өндөр нь яг л хөлбөмбөгчний өндөртэй бараг л ижил бол жин нь 12 кг-аар бага юм байна.

Дашрамд Лионель Месси 1987 оны зургаадугаар сарын 24-нд Аргентины Росарио хотод төржээ. Тэрбээр Италийн цагаач гэр бүлээс гаралтай. Эцэг Хорхе Орасио Месси ган хайлуулах үйлдвэрт ажилчин, ээж Селия Мария Месси цэвэрлэгч байжээ. Лионель Месси эцэг эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг эгчтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here