Нүүр хуудас Спорт Пёнчаны өвлийн олимпийн нээлт өнөөдөр…

Пёнчаны өвлийн олимпийн нээлт өнөөдөр…

247
0
Пёнчаны өвлийн олимпийн нээлт өнөөдөр...
Пёнчаны өвлийн олимпийн нээлт өнөөдөр...
Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа Өмнөд Солонгост эхлэх гэж байна. Нээлтийн үеэр дэлхийн улс орнуудын баг тамирчид жагсаж, нээлтийн ажиллагаа болж буй стадионд орж ирдэг уламжлалтай.

Олимпийн наадмыг бий болгосон Грекчүүд жагсаалын хамгийн эхэнд гарч, араас нь цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орнуудын тамирчид жагсдаг билээ. Хамгийн сүүлд зохион байгуулагч орны тамирчид гарч ирдэг.

Харин энэ удаа жагсаалын дараалал нь Солонгос хэлний цагаан толгойн үсгийн дагуу байхаар төлөвлөгджээ. Энэ дагуу Монгол улсын баг тамирчид 91 улсаас 25 дугаарт гарахаар болсон байна.

Манай тамирчдын өмнө Газар дундын тэнгисийн Мальта улсын тамирчид жагсах бол ард нь АНУ-ын баг жагсахаар болжээ. Монгол улсаас энэ олимпийн наадамд гурван тамирчин оролцож байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here