Нүүр хуудас Спорт Роналдо 4 дэх “Баллон д’Ор”-оо хүртлээ

Роналдо 4 дэх “Баллон д’Ор”-оо хүртлээ

290
0
Роналдо 4 дэх “Баллон д’Ор
Роналдо 4 дэх “Баллон д’Ор
Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын довтлогч Криштиан Рональду дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Баллон д’Ор” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ.

Энэ жилийн хувьд түүнийн гол өрсөлдөгч нь урьдын адил Месси байлаа. Мессигийн хувьд өнгөрсөн жил тав дахь “Алтан бөмбөг”-өө гардсан. Эцсийн шатны шалгаруулалтаар тэдний араас “Атлетико Мадрид”-ын франц довтлогч Антуан Гризманн гуравт бичигдсэн байна.

Рональду 2016 онд “Реал Мадрид”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж, “Евро-2016” тэмцээнд Португалийн шигшээ аваргалахад гол үүргийг гүйцэтгэсэн нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр 4 дэх удаагаа шалгарахад нь гол нөлөөг үзүүлсэн билээ. “Дөрвөн удаа Алтан бөмбөг авна гэсэн бодол хэзээ ч толгойд минь орж ирж байсангүй. Би өөрөөрөө маш их бахархаж байна” хэмээн Рональду ярьжээ. Тэрбээр мөн “Багийнхаа нөхөд, шигшээ багийнхан, Реал Мадрид клуб гээд намайг энэ шагналыг авахад тусалж дэмжсэн бүх хүнд талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

France Football сэтгүүлээс санаачлан 1956 оноос эхлэн “Баллон д’Ор” шагналыг Европын шилдэг хөлбөмбөгчид олгож эхэлсэн билээ. Харин сүүлийн зургаан жилийн хугацаанд тус сэтгүүл FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-тай хамтран FIFA Ballon d’Or арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчид тус шагналыг олгосон юм.

Харин FIFA өнгөрсөн есдүгээр сард дахин уг шагналыг хамтран зохион байгуулахгүй шийдвэр гаргаж, дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгч, мөн шилдэг багийг тусдаа тодруулахаар болсон юм. Best Fifa Football Awards ёслолын арга хэмжээг тэд 2017 оны нэгдүгээр сарын 9-нд Цюрих хотноо зохион байгуулахаар болсон тул ийнхүү “Баллон д’Ор” дээр хамтрахаа больсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here