Нүүр хуудас Спорт Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч тушаал дэвшлээ

Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч тушаал дэвшлээ

97
0
NBA_hammon
Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч тушаал дэвшлээ
~Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч тушаал дэвшлээ~

Сан Антонио Спөрс багийн туслах дасгалжуулагч, Грэг Поповичийн баруун гар Жэймс Борего Шарлот Хорнетс багийн ерөнхий дасгалжуулагч болоод байсан билээ.

Тэгвэл НБЭ – ийн анхны эмэгтэй туслах дасгалжуулагч Бэкки Хэммон тушаал дэвшиж Жэймс Борегогийн үүргийг гүйцэтгэхээр болсон байна.

Ингэснээр Бэкки Хэммон тоглолтын үеэр нүүрний эгнээнд буюу Грэг Поповичийн яг дэргэд суухаар болж байгаа юм. Бэкки Хэммоны хувьд анх 2014 онд Спөрс багийн дасгалжуулагчдын багт нэгдэж байсан билээ.

Тэрээр дасгалжуулагч болохоосоо өмнө WNBA – д 16 улирал тоглож, 6 удаа бүх оддын тоглолтод сонгогдож байсан юм.

Энэ зун Милоуки Бакс баг түүнд ерөнхий дасгалжуулагчийн ажлын байр санал болгохоор зэхэж байгаа талаар мэдээлэл цацагдаад байсан билээ.

Гэсэн ч Спөрс баг эмэгтэй дасгалжуулагчаа өөр багт алдахгүйн тулд ийнхүү тушаал дэвшүүлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here