Нүүр хуудас Спорт “Сонирхогчдын сагсан бөмбөг”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох гэж байна.

“Сонирхогчдын сагсан бөмбөг”-ийн тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох гэж байна.

1188
0
Los Angeles Lakers guard Jordan Farmar, right, puts up a shot as Sacramento Kings guard Ray McCallum defends during the second half of an NBA basketball game, Friday, Feb. 28, 2014, in Los Angeles. (AP Photo/Mark J. Terrill) ** Usable by LA and DC Only **

2017 оны 8 сарын 16-25-нд Сагсан бөмбөгийн наадам буюу сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн томоохон тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Уг наадмын хамрах хүрээ нь:

1. 11 хүртэлх нас- 16 баг

2. 14 хүртэлх нас- 16 баг

3. 15-17 нас – 32 баг

4. 18-24 нас- 32 баг

5. +25 нас- 32 баг

6. эмэгтэй- 16 баг

7. +30 лигийн цомын тэмцээн гэсэн хамрах хүрээнд болж өнгөрөх юм байна. 8 сарын 16-нд эхэлж 25-нд дуусах уг тэмцээн нь ШУТИС-ын спорт заал болон СТО гэсэн хоёр зааланд болно. Хэсгийн тоглолтууд 10 минутаар 2 үе явагдах бол, хасагдах шатны тоглолтууд 8 минутаар 4 үе болно. Бүх цаг бохироор явагдах бөгөөд нэг баг 8-12 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Тэмцээний хураамж нэг хүний 15,000 төгрөг ба бүртгэлийг [email protected] хаягаар болон 99112922 утаснаас тодруулах боломжтой. Уг тэмцээний онцлог нь “Спрайт А” болон “дээд” гэсэн ангилалтай лигүүдэд тоглодог тоглогч нарыг оролцуулдаггүй, сонирхогчдын дунд болдгоороо хамгийн авууштай юм. Багаа бүрдүүлээд бэлдэж эхлэхэд 8 хоногийн хугацаа үлджээ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Скор” студийн захирал, “ABA basketball” академийн дасгалжуулагч Г. Идэр- Ууган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here