Нүүр хуудас Спорт Тайландын Эзэн хааны нэрэмжит “Дэлхийн цом”-оос анхны алтан медаль

Тайландын Эзэн хааны нэрэмжит “Дэлхийн цом”-оос анхны алтан медаль

251
0

Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяа  хоёр тамирчинтай оролцлоо.

ОУХМ Г.Анужин 63 кг-д өрсөлдөж алтан медаль хүртэж Тайландын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй. Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here