Нүүр хуудас Спорт Тулаанч Д.Батсүмбэрэл холимог тулаанд аваргаллаа

Тулаанч Д.Батсүмбэрэл холимог тулаанд аваргаллаа

87
0
batsumberel
Тулаанч Д.Батсүмбэрэл холимог тулаанд аваргаллаа

АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов.

Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга, Zorky’s MMA, Team Voodoo, Blackout, Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ.

Эдүгээ 32 настай тэрээр Калифорни мужийн холимог тулааны аварга Хоакин Лопестэй өрсөлдөж, гурван үеийн турш илүүрхэн байж буулган авсан байна. Ийнхүү тэрбээр “Dragon house” бүсний эзнээр тодорсон хоёр дахь Монгол тулаанч болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here