Нүүр хуудас Спорт Улсын хүчит аварга Д.Хадбаатарын нэрэмжит бөхийн барилдаан боллоо

Улсын хүчит аварга Д.Хадбаатарын нэрэмжит бөхийн барилдаан боллоо

180
0
hadbaatar-awargiin-neremjit-temtseen-2018
Улсын хүчит аварга Д.Хадбаатарын нэрэмжит бөхийн барилдаан боллоо

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан “Спортын төв ордон”-д боллоо.

Энэхүү барилдаанд аймгийн хурц арслан зургаа, аймгийн арслан 45, цэргийн арслан нэг, аймгийн заан 15, аймгийн харцага 32, цэргийн харцага нэг, аймгийн начин 81, сумын заан 75 зодоглов.

Тус барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх, Налайх хотын өнөө жилийн наадмын түрүү бөх, аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ.

Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн Дэвжээ”, “Депод” ХХК”-ийн бөх, аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном шалгарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here