Нүүр хуудас Спорт Урианхай сурын харваагаар энэ жилийн наадам эхэллээ.

Урианхай сурын харваагаар энэ жилийн наадам эхэллээ.

348
0

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүний  дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Манай оронд үндэстэн ястны онцлогийг дагаад гурван янзын сур харваа буюу халх, урианхай, буриад гэсэн төрлөөр сур харваж байна. 
Урианхай сурын харваад 100-аад харваач цэц мэргэнээ сорьж байна. 
Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд тодорсноор  Буриад сурын харваагаар үргэлжлэн явагдана.

Урианхай сурын харваанд 172 харваач оролцож байна. Үүнд: Урианхай сурын мэргэн 12, Хүндэт мэргэн 4, Спортын мастер 47, Спортын дэд мастер 17, Залуу харваач 95 байна.

Түүнчлэн  үндэсний сурын харваанд: Монгол Улсын дархан мэргэн 4, Даяар дуурсах мэргэн 2, Даян мэргэн 4, Улсын мэргэн 17, Хүндэт мэргэн 6, Гарамгай харваач 7, Гоц харваач 15, Спортын мастер аймгийн мэргэн 77, Спортын мастер 68, Спортын дэд мастер 55, 1-р зэргийн харваач 28, 2-р зэргийн харваач 5, 3-р зэргийн харваач 2, Залуу харваач 206  нийт  504  харваач онч мэргэнээ сорихоор бүртгүүлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here