Нүүр хуудас Спорт Хабибд аваргын бүсийг нь олгоогүй бол, автомашиныг эвдэлж сүйтгэхэд бэлэн байжээ

Хабибд аваргын бүсийг нь олгоогүй бол, автомашиныг эвдэлж сүйтгэхэд бэлэн байжээ

100
0

“UFC”-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов хэрвээ аваргын бүсээ аваагүй бол UFC-ийн тэргүүн Дэйн Уайтын автомашиныг эвдэлж сүйтгэхэд бэлэн байсан ажээ.

Оросын тулаанч энэ талаар нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг “Вести” агентлаг уламжлав.

Хабиб Нурмагомедов Ирландын нэрт тулаанч Конор МакГрегорыг ялж, аварга болсон ч тулалдааны дараа болсон үйл явдлын улмаас аваргын бүсээ авч чадаагүй билээ.

UFC-ийн тэргүүн Дэйн Уайт аюулгүй байдлын үүднээс шагналыг гардуулаагүйгээ тэмдэглэж, улмаар тулааны үр дүнг цуцалж, Оросын тулаанчийг дахин дэвжээн дээр гаргахгүйгээ мэдэгдсэн ч эцэст нь Хабибд аваргын бүсийг нь олгосон аж.

Хабиб нийгмийн сүлжээнд “Дэйн Уайт азтай юм, тэр надад бүс өгсөн. Хэрвээ өгөөгүйсэн бол түүний машиныг би эвдлэх байлаа. Би хаана машинаа тавьдгийг нь мэднэ” хэмээн бичжээ.

Түүний энэ бичвэрийн дор UFC-ийн тэргүүн сэтгэгдлээ бичиж, эцэг Нурмагомедовд нь гомдол мэдүүлэхээ амласан байна.

Хабиб Ирландын тулаанчийг ялсныхаа дараа Лас Вегасаас шууд Дагестан руу ниссэн байна. “Анжи-Арена” цэнгэлдэх хүрээлэнд мянга мянган хөгжөөн дэмжигч нь угтан авч, баяр хүргэсэн талаар “МИР 24” телевиз мэдээлжээ.

Түүнийг Дагестаны Махачкалын нисэх онгоцны буудалд газардахад фенүүдээс нь гадна “Дагестан” үндэсний дуу бүжгийн хамтлагийнхан угтсан байна. Зарим эх сурвалжид түүнийг 20 мянга гаруй фен нь угтан авсан тухай мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here