Нүүр хуудас Спорт Хакүхо аварга Японы эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртлээ

Хакүхо аварга Японы эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртлээ

184
0

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гойэдог давснаар 14 дэх даваагаа аван түрүүллээ.

Ингэснээр Хакүхо аварга Японы эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртэж хосгүй амжилтынхаа тоог нэгээр ахиуллаа.

Дээд зиндаанд 970 дахь даваагаа авч түрүүлсэн тэрбээр даваагаа ахиулан 1000 хүргэж Токиогийн олимпийн наадам хүртэл барилдах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 11-4, Ичиножёо А.Ичинноров 10-5, Араваши Э.Дөлгөөн 8-7, Чиёошома Г.Мөнхсайхан 7-8 гэсэн даваа, унаатай башёг дуусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here