Нүүр хуудас Спорт Харүмафүжи Д.Бямбадорж 28 насандаа зодог тайллаа

Харүмафүжи Д.Бямбадорж 28 насандаа зодог тайллаа

311
0
Byambadorj
Монгол Улсын гавьяат тамирчин, харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотноо боллоо.

Энэхүү ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Тэрбээр сүүлчийн удаа дэвжээнд гарч, “ёкозүна дохё-ири” ёслолыг хийлээ.

Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аваргаар тодорсон юм. Тэрбээр гадаадын тав, Монголын гурав дахь их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан хүчтэн билээ.

Ид эрчтэй үедээ сүмогийн дэвжээг орхиж байгаа нь Монголчуудын төдийгүй Япончуудын сэтгэлд харуусал төрүүлсэн үйл явдал болж байна.

Нутаг нэгт бөхдөө гар хүрсэн гэх асуудлаар Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Их аваргад хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзэн зодог тайлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Эл шийдвэр нь сумогийн дэвжээний далд ертөнцөд орших зөрчлийн золиос нь боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулаад байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here