Нүүр хуудас Спорт Хойд Америкийн сагсан бөмбөгийн финалын дөрөв дэх тоглолт боллоо.

Хойд Америкийн сагсан бөмбөгийн финалын дөрөв дэх тоглолт боллоо.

482
0

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралын дөрөв дэх тоглолт Клевлэнд Кавальерсын талбай дээр боллоо. Өмнөх гурван тоглолтод Голдэн Стэйт Уорриорс хожоод байсан бөгөөд хожигдох эрхгүй тоглолтод Кавальерс гайхалтай тоглолт үзүүлж 116-137 харьцаагаар хожжээ.

Хэрэв өнөөдөр Уорриорс хожсон бол плэй оффт хожигдол амсалгүй аварга болсон анхны баг болох байсан бол мөн Кавальерс аваргаа хамгаалж буй баг 4-0 харьцаатай хожигдсон  анхны тохиолдол болох байлаа.

Талбайн эзэд нийтдээ 24 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгож, финалын рекордыг тогтоосон бол өмнөх дээд амжилтыг энэ цуврал 2 дахь тоглолтонд Голдэн Стэйт Уарриорс 18 хийснээр бичигдээд байсан билээ.

Мөн Леброн Жэймс 31 оноо, 10 самбар, 11 дамжуулалт гүйцэтгэснээр финалын тоглолтод 9 дэх трибл дабл хийссэн бол энэ нь NBA-ын түүхэнд дээд амжилт болсон үлдсэн байна. Энэ амжилтыг өмнө Мэжик Жонсоны найман удаа трибл дабл хийснээр бичигддэг байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here