Нүүр хуудас Спорт Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг өндөрлөлөө

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг өндөрлөлөө

270
0
Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг өндөрлөв

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг өндөрлөв.

NHL буюу Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн 2017-2018 оны тойргийн тоглолт өндөрлөж стэнлийн цомын төлөөх плэй-оффын тоглолт эхлэхэд бэлэн болоод байна.

Улирал өндөрлөж байгаатай зэрэгцээд шилдгүүд эхнээсээ тодров.

Морис Ричард Трофи (Maurice “Rocket” Richard Trophy) буюу улирлын турш хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог тус цомын эзнээр Вашингтон Капиталс багийн 33 настай Орос залуу А.Овечкин 49 гоолтойгоор тодорчээ.

1998-1999 оны улирлаас олгож эхэлсэн тус цомыг А.Овечкин 7 дахь удаагаа хүртэж байгаа нь энэ ажээ. Өмнө нь тэрээр 2007 (65 гоол), 2008 (56), 2013 (32), 2014 (51), 2015 (53), 2016 (50) онуудад хүртэж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here