Нүүр хуудас Спорт Хьюстон Рокетс баг түүхэн РЕКОРД эзэмшиж байна

Хьюстон Рокетс баг түүхэн РЕКОРД эзэмшиж байна

60
0
Houston Rockets
Хьюстон Рокетс баг түүхэн РЕКОРД эзэмшиж байна

Улирал эхэлснээс хойш плэйоффын байранд орж чадахгүй байсан Хьюстон Рокетс баг Вашингтон Уизардс багийг талбайдаа хүлээн авч, улирлын ээлжит тоглолтоо хийсэн юм.

Энэхүү тоглолтод Хьюстон Рокетс багаараа 55 холын шидэлтийн оролдлого хийж, 26 шидэлтийг амжилттай болгосноор нэг тоглолтод хамгийн их 3 онооны шидэлт амжилттай болгосон түүхэн рекордыг шинэчлэн эзэмшиж эхэллээ.

Өмнөх рекордыг Кливлэнд Кавалиэрс баг эзэмшдэг байсан бөгөөд хоёр ч удаа буюу 2017 оны 03 сарын 03-ны өдөр Атланта Хоксын багийн эсрэг, 2016 оны 05 сарын 04-нд мөн л Атланта Хокс багийн эсрэг 25 шидэлт амжилттай болгосноороо эзэмшдэг байсан юм.

Түүхэн рекорд шинэчилсэн шидэлтийг оны шилдэг шинэ тоглогч болж байсан, карьертаа ердөө 25.4%-тай 3 онооны шидэлтийн гүйцэтгэлтэй Майкл Картер-Уиллиамс амжилттай болгосон байна.

Шидэлтийн гүйцэтгэл:

Жэймс Хардэн 6/11

Крис Пол 5/9

Эрик Гордон 4/9

Жэралд Грийн 4/7

ПЖ.Такер 3/4

Дануэл Хаус ЖР 2/8

Майкл Картер-Уиллиамс 1/3

Гари Кларк 1/1

Улмаар Хьюстон Рокетс 16 хожил 14 хожигдолтой болж ирэн Өрнөд бүсийн 7-р байранд бичигдэж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here