Нүүр хуудас Спорт Хүндийг өргөлтийн шилдгүүд тодорлоо

Хүндийг өргөлтийн шилдгүүд тодорлоо

240
0

2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болж өнгөрлөө. Тэмцээний лн гарч шилдэг эмэгтэй тамирчнаар Г.Анужин, эрэгтэй тамирчнаар Б.Цэнд-Аюуш нар тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 48кг-д ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг дахин шинэчилсэн. 58кг-д ОУХМ Б.Нямзул залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгон шинэчлэн тогтоосон бол 58кг-д Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15кг-аар ахиуллаа.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +75кг-д ОУХМ Э.Билэгсайхан түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг шинэчилжээ.

Багийн дүнгээр “Алдар” спорт хороо Аврагч II эрэгтэй баг, төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургууль, “Аврагч” баг тус тус шилдгээр шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here